Төрийн хошой шагналт үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба 1917 оны 8 дугаар сарын 20-нд Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Сүхийн хоолойн " Янчилын ам" хэмээх газар Олхонуд отгийн ард Чадраабалын гэрт төржээ. Монголын ХХ зууны манлай роман " Тунгалаг тамир", "Алтайд" роман, "Манай сургуулийнхан", "Хугараагүй ноён нуруу" тууж, " Солонго","Малгайтай чоно", "Шаргачин","Чулуун", "Гэрээслэл", "Дусал нулимс юу гэж хэлсэн бол өгүүллэг, "Гарын таван хуруу","Энэ хүүхнүүд үү?" зэрэг кино зохиол туурвисан байна.
Өгүүлэгч: МУАЖ Г.Равдан