arrow_right
00:00

Гүйж яваа эмэгтэй

Зохиолч:Х.Болор-Эрдэнэ
Дэлгэрэнгүй

Хэвтэрт байгаа хүн өндийж байна гэж зүүдэлнэ.

Сууж байгаа нь өөрийгөө гүйж байгаагаар зүүдэлнэ.

Гүйж яваа нь нисэж зүүдэлнэ.

Хүн нисдэг байсан бол харин юу зүүдлэх бол?

Хилийн чанадад ажиллаж амьдардаг эцэг эхээсээ хэдэн мянган бээрийн алсад үлдсэн ч өдөр, шөнө бүхэн сэтгэл зүрхэндээ тэдэнтэйгээ үргэлж хамт байдаг Монголын зуу зуун хүүхдэд энэхүү бүтээлээ зориулав.

Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, балчир насанд ахадмаар бие даасан амьдралаар он жилүүдийг туулахдаа хэцүү бэрх бүхнийг даван өөрийн мөрөөдлийг бий болгож, эгэл жирийн монгол охиноос Холливудад хүрч чадсан авьяаслаг уран нугараач охины туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхээс энэ туужийг сэдэвлэн бичлээ.

Сэдэвлэн бичнэ гэдэг нь зөвхөн сэдэл санаа авна гэсэн утга тул энэхүү туужийн зарим үйл явдал болон зарим баатрууд нь зохиомол болно.

Өгүүлэгч: П.Хувьзаяа 

18
1
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:545.14 Mb
ISBN:-
Насны ангилал:10+
Номын хугацаа:6 цаг 36 мин
Нийтлэгдсэн огноо:2023-10-03