arrow_right
00:00

Ганлингийн дуу

Зохиолч:Б.Ойдов

"Ганлингийн дуу" романы үндсэн санаа нь Хүннүгийн хоёр хөвгүүн аглагт дияан хийж бодисын оршин тогтнох дөрвөн төлөв буюу хий, шороо, ус, гал дөрвийг сэтгэхүйн хүчээр ялан дийлж, гартаа гал олсон Шиважи хутагт алдарт Наландарын хийдийг ид шидийн хүчээр түймэрдэн шатааж буй нэгэн домгоос үүдэлтэй. Энэхүү домгийг Улааны шашны Даянанда гэдэг галзуу хувилгаан орчин цагт хэрэгжүүлэхээр "Цогт Наландар" хэмээх хийд байгуулж, жаран найман хүүхдээс хоёрхон хүүхэд сонгон авч нэгэнд нь Шиважи гэдэг нэр өгөөд түүнийг олон жил дияан хийлгэж зовоох боловч харамсалтай нь сэтгэцийн өвчтэй Даянандагийн төсөөлснөөр Шиважи нь гарынхаа алганаас гал гаргаж эс чадна. Энэ бол бодит амьдрал дээр яагаад ч хэрэгжих боломжгүй солиотой үйлдэл юм. Тиймээс зовлонд унасан Шиважи хийдээсээ оргон зайлснаар бүх зүйл орвонгоороо эргэж, үүний улмаас нөгөө нэг шавь Барамба нь ганлин гээч юмтай үйлийн үргүй орооцолдож, улмаар залуухан бүсгүйчүүдийг хулгайлж дунд чөмгөөр нь ганлин хийдэг гаж донтон болж хувирна.

Өгүүлэгч: Г.Ганзориг 

54
0
Төрөл:Монголын уран зохиол, Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:1.69 Gb
ISBN:978-99978-837-9-7
Насны ангилал:10+
Номын хугацаа:12 цаг 34 мин
Нийтлэгдсэн огноо:2024-04-18