Цаанаас тулгасан асуудлыг шийдэхээсээ өмнө эхлээд яг энэ асуудлыг шийдэх нь зөв үү гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тухайлбал, бидэнд өндөр хурдтай машин хэрэгтэй байгаа юмуу эсвэл бид авто замын сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэхийг хүсээд байгаа юмуу? Бидэнд олон нэмэлт үйлдэлтэй телевизор хэрэгтэй байгаа юмуу эсвэл өндөр чанартай контент хэрэгтэй байгаа юмуу? Зочид буудлын үүдний өрөө нь гоё байх нь чухал уу эсвэл зочдоо шөнө амар тайван хонуулах нь чухал юмуу? гэх зэргээр харьцуулж үзэж байгаарай. Мэдээж, таны “яагаад” гэж асуудаг зан тань хамт ажиллаж буй хүмүүсийнхээ бухимдлыг төрүүлэх нь дамжиггүй. Гэхдээ алсдаа зөв шийдэл олоход чиглүүлэх нь гарцаагүй.