arrow_right
00:00

Би ДОХ-той

Зохиолч:Б.Баярхүү
Дэлгэрэнгүй
ДОХ өвчтэй бүсгүйн хайрын туужаас 
15 хоногийн дараа Жаргал эмнэлгээс гарахад Төгөлдөр хүргэж өгөөд анх удаа гэрт нь оров. Гэр нь тохилог, цаанаа л сэтгэлд дулаахан ажээ. Жаргалын өрөө нь тусдаа. Тэнд нь хүрэн модон ор, мөн тийм модон ширээ сандал, номын тавиур байна. Хувцасны шүүгээ нь ч тавилгатайгаа өнгө дагуу юм. Шаландаа хивс дэвсэж ханаа шар цэцэгтэй цагаан обойгоор доторлосон, ер л юм юм нь энгийн хирнээ тухтай. Аав, ээж нь ажилдаа яваад ирээгүй байлаа. Урьд өдөр нь Жаргалын ээж түүн рүү утасдаад охиноо эмнэлгээс гаргаж авахыг гуйжээ. Гуйгаагүй байсан ч Төгөлдөр очиж авах л байсан. Гэхдээ ээж нь түүнд итгэж утасдсанд баяртай байлаа.
Замдаа жаахан тамирдсан Жаргал орон дээрээ суугаад
-Манайх гэдэг нэг иймэрхүү л айл даа. Намайг эзгүй байсан болохоор тав тух муутай л байх шиг байна гэхэд нь
-Гэртээ байгаа юм шиг л санагдаж байна. Гэр бүлийн халуун дулаан амьдрал гэрийг их өөр болгох юм...
Өгүүлэгч: М.Батмагнай 
 
1,028
7
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:228.98 Mb
ISBN:-
Насны ангилал:18+
Номын хугацаа:2 цаг 46 мин
Нийтлэгдсэн огноо:2023-11-07