Бизнес лидерүүд ажилтнуудаа хамгийн чухал үнэт зүйл гэж ярьдаг нь авьяастай ажилтнуудын ачаар өсөн дэвжиж буйгаа ойлгодог учраас тэр юм. Гэвч олон компанид авьяаслаг ажилтнуудаа хөгжүүлж, тогтоон барихад хэцүү байдаг нь нууц биш. Ажилтнуудаа хөгжүүлэх систем ихэнх тохиолдолд хэт бэрх, үр ашиг муутай байдаг учраас лидерүүдийг цаг тухайд нь мэргэжлийн үүднээс бэлдэж чадахгүйд хүрдэг. Тэгвэл хүний нөөцийн асуудлаар мэргэшсэн Марк Эффрон, Мириам Орт нар тийм системийн оронд илүү сайн арга хэрэглэхийг зөвлөжээ.