Санхүүгийн тайлан гаргах сургалт

0
(0)
notebook21
avatar13
time4:47:18

Сургалтын онцлог

Таныг няравын бэлтгэж өгсөн тайлангууд дээр үндэслэн ажил гүйлгээг журналд хэрхэн бүртгэж цаашлаад санхүүгийн тайланг гаргах чадвартай болгоход оршино. Мэжик Чойс сургалтын төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш нягтлан бодох бүртгэлийн сургалтыг 16-н жилийн дадлага туршлага дээр үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд танд богино хугацаанд санхүүгийн мэдлэг эзэмшүүлэх, чанартай сургалт явуулахыг байнга эрэлхийлж байдгаараа онцлог юм.

СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ

Няравын гаргаж өгсөн тайлангууд дээр үндсэн ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх болон тайлан гаргах үе шат бүрийг НББОУСтандартын дагуу онолын мэдлэг эзэмшинэ. Сургалтын төвөөс бэлтгэсэн жишээ бодлогууд дээр санхүүгийн тайланг гар аргаар гаргаж дадлагажуулах бөгөөд энэ нь таныг онол, практикийг хослуулах чадвартай болгоход оршино.


Сургалтад хамрагдсанаар 

  • Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголтууд
    • Дансны ангилал хийх
    • Эхлэлтийн баланс гаргах
    • НББ-ийн давхар бичилт
    • Баланс, түүний хэлбэр, онцлог
  • Санхүүгийн тайлан гаргах үе шат
    • Анхан шатны баримтад хяналт тавих
    • Ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх
    • Тохиргоо бичилт хийх
    • Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт бүртгэх
    • Ажлын хүснэгт бэлтгэх
  • Туслах тайлангууд гаргах
    • Цалин бодох
    • Бараа материалын бүртгэл, өртөг тооцох
  • Санхүүгийн тайлан бэлтгэх
    • Санхүүгийн байдлын тайлан
    • Орлогын дэлгэрэнгүй тайлан
    • Өмчийн өөрчлөлтийн тайлан
    • Мөнгөн гүйлгээний тайлан гаргах зэрэг чадваруудад суралцах болно. 
userБагш:
Мэжик Санхүүгийн Нэгдэл

Мэжик Консалтинг Аудит ХХК нь аудит баталгаажуулах, татварын мэргэшсэн зөвлөх, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх, аутсорсинг, нягтлан бодох бүртгэлийн программ хангамж, НББ-ийн сургалтын үйлчилгээг 2007 оноос хойш үзүүлж байна.

Бид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 4 салбар оффист 40 гаруй мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Хамт олны дэлгэрэнгүй танилцуулгыг www.magicgroup.mn/mn/team цахим хуудаснаас харна уу.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэн эрэмбэлдэг бөгөөд бид 2016 оноос хойш Монгол улсын ТОП 15 аудитын компанийн нэгээр тасралтгүй шалгарч байна.

Мэжик чойс сургалтын төв нь богино хугацаанд санхүүгийн цэгцтэй мэдлэгийг хамгийн чанартайгаар олгох зорилготойгоор ажилдаг бөгөөд, энэ хугацаанд 1760 гаруй ангийн 13,000 орчим суралцагчдыг амжилттайгаар төгсгөсөн билээ.

Мэжик чойс сургалтын төв нь Гранд экспо-2014 шалгаруулалтад “Шилдэг сургалтын төв”-өөр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан 1000 санхүүчдийн баяр-2015 шалгаруулалтад мөн “Шилдэг сургалтын төв”-өөр шалгарч байсан.