Англи хэлээр имэйл бичих

26,700₮89,000₮Хямдрал: 70% off
2024-08-16-н хүртэл хямдарна
Худалдаж авах
0
(0)
notebook13
avatar16
time3:15:35

Энэхүү сургалт нь англи хэлээр имэйл бичих, гадаад харилцагчтай утсаар ярих хэрэгцээнд тулгуурласан бүх төрлийн албан имэйлийг чөлөөтэй бичиж сургах хөтөлбөр юм.

Англи хэлний анхан дунд болон дунд түвшний мэдлэгтэй хүмүүс англи хэл дээр алдаагүй, зөв, цэгцтэй имэйл бичихэд туслах, имэйлийн бүтцийг задлан тайлбарлах, бодит имэйл жишээнүүд дээр дүгнэлт хийхэд илүү чиглэсэн байдлаар дүрэмд бус имэйлийн бүтэц, найруулга, хэрэглээнд суурилсан сургалт билээ.


Сургалтаар олж авах мэдлэгүүд

  • Албан болон албан бус имэйлийн бүтэц, найруулга, онцлог
  • Имэйл бичих соёл, гол анхаарах зүйлс
  • Имэйлд голчлон хэрэглэгдэх үгсийн сан
  • Имэйлд ашигладаг товчилсон үгсийн тайлбар, тэмдэг тэмдэглэгээний нэршил
  • Имэйл бичих үед гаргадаг түгээмэл алдаа
  • Автомат имэйлийн тохиргоо, ач холбогдол
  • Компьютер дээрээ англи хэлний дүрмийн алдаа шалгагч суулгах заавар
  • Имэйлийг хэрхэн илүү цэгцтэй, ойлгомжтой, мэргэжлийн түвшинд бичих вэ? зөвлөгөө
  • Тухайлсан тохиолдол бүр дээрх имэйлийн бүтэц, жишээ, дүрмийн тайлбар
    • Хурал уулзалт
    • Борлуулалт
    • Зар сурталчилгаа
    • Хэлэлцээр хийх, хамтын ажиллагаа
    • Худалдан авалт
    • Захиалга өгөх
    • Асуудал дэвшүүлэх, сануулах
    • Гомдол гаргах
    • Гомдолд хариулах

Суралцагчид имэйл бичихэд хэрэглэх чухал дүрмүүд, үгсийн сан, гаргаж болохгүй алдаанаас суралцаж, бие даан дасгал ажиллах бөгөөд мөн өөрийн ажлын хэрэгцээнд тохируулан өөрчилж хэрэглэж болох 3000 имэйлийн бэлэн загварыг хавсаргасан болно. 

userБагш:
Даваадулам Тамир

МУИС-ын Электроникийн инженерийн бакалавр, АНУ-ын BHSU-д Бизнесийн удирдлагын магистр зэрэг тус тус хамгаалсан.

Монголын томоохон компаниудад Маркетингийн чиглэлээр 3 жил, Аялал жуулчлалын чиглэлээр 5 жил, Бизнесийн чиглэлээр 6 жил ажилласан туршлагатай.